
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээн наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох талаар мэдээлэл хийлээ. Олон улсын нэр хүндтэй энэхүү тэмцээнийг Монгол Улс хоёр дахь удаагаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна.
“ABU РОБОКОН 2025 ULAANBAATAR” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров:“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн.
Энэ удаагийн тэмцээнд 13 орны 14 баг баг оролцоно. Зохион байгуулагч улс давуу эрхээр манай улсаас хоёр баг оролцоно.
Үндсэн тэмцээн Ням гаригт Асса Арена-д үнэ төлбөргүй болно. “Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. “Робокон” тэмцээнийг зохион байгуулж буй улс орон дүрмээ өөрсдөө боловсруулдаг. Тэмцээний дүрмийг хоёр жилийн хугацаанд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаяр боловсруулж 2024 оны наймдугаар сард Вьетнамд болсон олон улсын тэмцээн дээр Монгол Улс дүрмээ танилцуулсан. “Робокон тэмцээний нэг онцлогтой зүйл нь жил бүр дүрмээ шинээр боловсруулж, шинэ дүрэм оюутнуудад танилцуулдаг. Өнгөрсөн жилүүдэд улс орнууд өөрийнхөө түүх соёл, уламжлалт тоглоом наадгайд суурилж хийдэг уламжлалтай байсан. Энэ жилийн дүрмийг арай шинэлэгээр боловсруулсан. Сагсан бөмбөгийн спортоос санаа сэдэл авч хийж байгаа. Оюутнууд робот хийхээс гадна эсрэг багийнхаа роботын эсрэг тоглоно. Тухайлбал, хоёр роботод стандарт сагсны шалыг бодвол арай бага буюу 15х8 харьцаатай, сагсны шийдийн өндөр нь 2м 43 см болгосон. Улаан, хөх талын багууд талбай дээр сагсан бөмбөгийн дүрмээр тоглоно. Даалгаврын хувьд нэлээд хүнд байгаа.
“Робокон” нь зөвхөн тэмцээн юм шиг боловч хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, инженерийн боловсролыг сурталчлах чухал ажил байдаг.
Тэмцээний шүүгчийн зөвлөл таван хүний бүрэлдэхүүнтэй. Монгол Улсаас хоёр, Япон улсаас нэг, Вьетнам улсаас нэг, Хонконгоос нэг хүн байгаа. Харин талбайн шүүгч 12 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Монгол Улсаас 10, Япон улсаас нэг, Хонконгоос нэг хүн гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллана.
0 cэтгэгдэлтэй