П.Наранбаяр: Бүх шатны сургуулийн хичээлийг дараа нь нөхнө

newslifemn 6 цагийн өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гаригт бүх нийтээр амрах зохицуулалт хийсэн. Тиймээс энэ шийдвэрийн дагуу бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалт амарна.

Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр амрах тухай хуульд тусгаснаар шинийн 1,2,3-нд бүх нийтээр амрах заалттай. Тиймээс гуравдугаар сарын 5-ныг дуустал амрах шийдвэрийг гаргасан. Нийтээр амарсан өдрүүдийн хичээлийг 2025 ондоо багтаж нөхөж орно.

Цахимаар эсвэл амралтын өдрөөр нөхөж орох эсэхийг тухайн үедээ шийдвэрлэж зохицуулна. Боловсролын байгууллага Засгийн газрын шийдвэрийг дагна. Цахимаар эсвэл дараа нь нөхөж орохыг сургууль бүрийн захиргаа дотоод зохицуулалтаар шийдэх боломжтой гэлээ.