Элсэлтийн шалгалт 2028 оныг хүртэл хуучин журмаар явагдана

newslifemn 5 цагийн өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Боловсролын сайдын А/69 тоот тушаалаар элсэлтийн шалгалт зохион байгуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Уг өөрчлөлтөөр хуучин журмын 2.1 дэх заалтын тайлбар хэсгийн хугацаа сунгагдсан. Энэхүү заалтад элсэлтийн шалгалтыг монгол хэл, математик, нийгэм судлал, түүх, англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газарзүйн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд зохион байгуулна гэж заасан байдаг. Энэхүү заалтын тайлбар хэсэгт хугацааг 2025 оныг дуустал мөрдөгдөнө гэж заасныг 2028 оны долоодугаар сар хүртэл хугацааг сунгажээ.

Мөн журмын 2.2 дахь заалт буюу судлагдахууны хоёр түвшинт шалгалт, суралцах чадварын шалгалт, ур чадварын шалгалт, англи хэлний олон улсын шалгалтыг 2026 оноос мөрдөхөөр заасан байсныг 2028 оны 12 дугаар сар хүртэл хойшлуулжээ.

Энэхүү заалтад байгалийн ухаан 1,2,3 гэсэн сонголттой шалгалтуудыг физикт суурилсан, химид суурилсан, биологид суурилсан байгалийн ухаан хэмээн тодорхой зааж өгсөн байна.