
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Н.Мөнхзул: Монгол Нүүдэлчин өвлийн фестивалийг Монголд анх удаагаа зохион байгуулж байна. Ялангуяа соёлын биет бус өвийн 7 ай савын төрөл зүйлүүдийг илүүтэй ихээр оролцож байна. Фестивалийг зорин ирэхэд олон сонирхолтой биет болон биет бус өвүүдийг үзэх боломжтой. Тухайлбал, мал маллах аргыг хүүхэд залууст таниулах үүднээс тусгайлан хашаа бэлдээд төл мал авчирсан. Мөн цагаан сарын уламжлалт идээ ундааг угсаатан бүрээр засаж танилцуулсан өргөө байна. Угсаатан бүр өв соёлоо танилцуулж байна.
Монголд ховордож буй мазаалай баавгайг хамгаалж, монголын соёл экологийг харуулах байдлаар мөсөн урлалуудыг бүтээсэн байгаа юм. Нийтдээ 100 гаруй урлаачид мөсөн урлан бүтээл дээр ажилласан. Тайзны арга хэмжээнд 200 гаруй уран бүтээлчид оролцож байна. Нийт өртөөчилсөн соёлын биет бус өвийг танилцуулахад 200 гаруй уран бүтээлчид ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй