“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл “Хүлээх өрөө” уран сайхны кино 01-р сарын 24-нд нээлтээ хийх гэж байна.
Тодруулбал, “Favway” уран бүтээлийн нэгдлийн жүжигчид болох Ж.Номингэрэл, С.Номин-Эрдэнэ, Ү.Ундрал, Б.Номин-Эрдэнэ нар зохиолыг нь бичиж, гол дүр болон туслах дүрүүдэд тоглосон анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болж буйгаараа онцлог юм.
Мөн ерөнхий найруулагчаар бидний мэдэх “Зүрхэнд гэрэлтэх од”, ”Содура” зэрэг кинонуудыг найруулсан Б.Жаргалсайхан ажилласан бөгөөд гол дүрд Ж.Номингэрэл, Х.Сумъяадорж, Б.Номин-Эрдэнэ нар тогложээ. Харин дүрүүдэд МУГЖ Б.Баатархүү, МУСТА А.Гэрэлцэцэг, МУСТА Г.Алтаншагай, Жүжигчин Ү.Ундрал нар тоглосон байна.
Энэхүү кино хайр дурлал, амьдралын утга учир, гуниг харуусал, баяр баясгалан, ухаарал, эргэцүүллийг мэдрүүлэх бөгөөд 01 сарын 24-с эхлэн Бүх кино театруудаас хүлээн авч үзээрэй.
0 cэтгэгдэлтэй