2024 оны эхний 9 сарын байдлаар 1180 гадаадын иргэн ЭМД-д хамрагджээ

newslifemn 2024-10-15

 ЭМД-ын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг танилцуулж байна.
 2024 оны эхний 9 сарын байдлаар 1180 гадаадын иргэн ЭМД-д хамрагджээ.
 Гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл ЭМД-д хамрагдах боломжтой. Ингэхдээ тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар тооцож ЭМД төлөх бөгөөд тусламж, үйлчилгээний нийт зардлын 20 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлж, 80 хувийг өөрөө хариуцан төлнө.