Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.ӨНӨРБАЯР: Засгийн газраас төрийн байгууллагын албан тушаалтны өргөдөл гомдол гаргах тухай хуулийг өөрчлөх чиглэл Хууль зүй дотоод хэргийн яаманд өгсөн. 1995 оны хуулиар мөрдөгдөж байна.
Одоо асуудлууд нь том, төрийн байгууллагууд нь бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна. Нөгөө талд эрүүл мэндийн тогтолцоо гэхэд 40, 50 жилийн өмнөх байдлаараа явж байна. Мөн адил бусад яамд анх байгуулагдсан системээрээ үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл чиг үүргийн давхардлаас болж ажил хийдэж байна. Энэ зүйлийг өөрчлөх чиглэлд манай байгууллага ажиллана.
Мөн Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд бид анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл, “Алсын хараа 2050” бусад баримт бичигт байгаа бодлогуудыг хэрэгжүүлэхэд 16 яамны ажил уялдаж байна уу үгүй юу гэдгийг уялдуулж ажиллана.
Дээр зөв шийдвэр гардаг ч дундаа орхигдож, доороо мартагддаг байж болохгүй.”
0 cэтгэгдэлтэй