-Халх голын ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Энэ жил халх голын ойн ялалтыг тэмдэглэх хүрээнд соёл, урлагийн салбарт олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, Буриад улсын Засгийн газар, Соёлын яам болон Буриадын үндэсний драмын театр Монгол Улсын ахмад дайчин 101 настай Ц.Чимэдцэрэн эмээгийн бодит түүхээр сэдэвлэсэн “Халхын гол тангараг” жүжиг тавьж Буриадад тоглоод дараа нь Монгол Улсын хот, хөдөөд зургаан удаа Монголын үзэгчдэд хүргэсэн. Мөн “Халх гол 85” гэсэн эрдэм шинжилгээний дугуй ширээний уулзалт Буриад улсын Ардын их хурлын танхимд уригдан ирж оролцож байна. Эрдэм шинжилгээний хуралд Г.К.Жуковын нэрэмжит музейн захирал, судлаач, цэргийн түүхч, дэд хурандаа Д.Амартайван архивын шинэ материалуудаар үндэслэсэн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Мөн ойд зориулсан олон арга хэмжээг зохион байгуулсан. Тухайлбал, Александрын нэрэмжит Оросын цэргийн дуу, бүжгийн ансамбль, Монголын бүх цэргийн дуу, бүжгийн ансамбль, Байгал театрынхан Улаанбаатарт халх голын ялалтын 85 жилийн ойн хүндэтгэлийн концерт, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины айлчлалд зориулсан төрийн дээд хэмжээний хүлээн авалт, соёл, урлагийн арга хэмжээг Монголын уран бүтээлчид, соёл, урлагийн салбарын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид хамтдаа толилуулсан.

Хоёр орны залуус түүхээ хамтран судална    

ОХУ-ын Буриад улсын Төрийн архивын захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Жалсанов Бутит Цыдыпмункуевнатай ярилцлаа.

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан арга хэмжээг хоёр улсад зохион байгуулж байна. Энэ удаа Буриадын Улаан-Үүдэд зохион байгуулж байна. Энэ талаар? 
-Монгол, Оросын хамтарсан архивын бүлэг хамтран ажиллаж байгаа ажлын хэсэг түүхийн үнэнийг нотлох, батлах, түүхийг гуйвуулахаас урьдчилан сэргийлсэн бичиг баримт, мэдээллийг архивын бичиг баримт дээр үндэслэн хангаж ажиллана. Халх голын дайны явцад гадаадын олон сэтгүүлч, сонингууд энэ мэдээллийн талаар буруу ташаа материал, нийтлэлүүдийг гаргаж байсан. Энэ дайны үр дүнд Монгол орон ЗХУ хоёр хүний нутгаас нэг ч дөрвөлжин газар аваагүй. Харин өөрийн нутгийнхаа эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн гэдэг архивын бичиг баримт байгаа. Өнөөдрийн дугуй ширээний уулзалтаас гарч байгаа санамж бичигтэй санал нийлж байна. Түүхийг үнэн бодитоор хадгалж үлдээх, цаашид түгээх ажил боллоо.
-Хүүхэд, залуус хэр идэвхтэй оролцож байна вэ. Тэдэнд эх орны үнэ цэн, эх оронч сэтгэлгээг хэрхэн суулгаж байна? 
-Өнөөдрийн арга хэмжээнд залуучууд их оролцож байна. Бидний явуулж байгаа арга хэмжээ нь залуучуудын сонирхлыг төрүүлэх мөн хоёр орны залуус өөрийнхөө түүхийг хамтарч судална. Халхын голын үйл явдлыг харуулсан үзэсгэлэн, дугуй ширээний ярилцлагаас өөрийнхөө түүхийг сонирхож, мартахгүй байх гэж бодож байна. Бид боловсролынхоо яамтай түүхийн бодит болсон үйл явдлуудын талаар цаг, мэдээллийг нь нэмснээр залуучууд бүрэн ойлголттой болоход нөлөөлнө гэдэгт итгэж байна.
-Халх голын түүх манай хоёр улсын хувьд мартаж болохгүй чухал үйл явдал. Түүхийн судалгааны ажлууд одоо ч хийсээр байгаа. Буриад улсын хувьд энэ ажлыг хэр хийж байна вэ?
-Түүхийн болон өнгөрсөн дайны асуудлууд ялангуяа, Халх голын сэдэв маш чухал. Монгол, ОХУ-ын Буриадын хамтарч ажиллах маш чухал сэдэв гэж үзэж байгаа. Судлаагүй зүйлүүд байгаа. Манай хоёр орны эрдэмтдийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, үргэлжилнэ гэдэгт найдаж байгаа. Монголын олон эрдэмтэн манай эрдэмтэдтэй хамтран ажиллаж монгол эрдэмтэд эрдмийн цол, зэрэг хамгаалж Буриадын их, дээд сургуульд суралцаж байгаа.
-Улаан-Үүд хотод “Халх голын тулалдааны 85 жил”  үзэсгэлэн гарсан байна. Үзэсгэлэнгийн талаар та юу хэлэх вэ?  
-Үнэн бодит түүхийн нотолгоо болсон өмнө нь харж байгаагүй ховор гэрэл зургууд шинээр гарсан байна. Хэдий чинээ олон зураг, баримт байх тусмаа нотолгоо болж үлддэг. Тиймээс хоёр улсын эрдэмтэд шинээр гарч байгаа баримт, зураг гэсэн нотолгоонууд чухал судалгааны сэдэв болж үнэнийг тогтооход тус болно гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 197 (7441)