Оюутан, залуус та бүхэн ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.
0 cэтгэгдэлтэй