Б.Сэмжидмаа : БГД-ийн 9-р хороо цогцолбор барилгатай боллоо

newslifemn Өчигдөр

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн 9-р хорооны цогцолбор барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.

Энэ талаар  БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлэхдээ “Баянгол дүүргийн 9-р хорооны 8300 гаруй иргэн төрийн үйлчилгээг ая тухтай, нэг цэгээс цэвэрхэн орчинд  авах боломж бүрдэж байна. Хотын даргын зүгээс дүүргүүдийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, цаг алдалгүй явуулахад анхаарч, ийнхүү тус цогцолбор барилга  ашиглалтад ороход бэлэн болоод байна.

Тус хорооны цогцолборт цагдаагийн хэсэг байрлаж иргэдэд шуурхай үйлчлэх бөгөөд ахмадын чөлөөт цагаа өнгөрүүлэх төвийг мөн байгуулж өгч байгаагаараа онцлог” гэлээ.

Уг цогцолбор барилга нь дөрвөн давхар бөгөөд В1 давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, цагдаагийн өрөөг шийджээ. Харин нэгдүгээр давхарт хэсгийн ахлагч нар ажиллах бол хоёрдугаар давхарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Гуравдугаар давхарт чийрэгжүүлэлтийн өрөө, сэргээн засах эмчилгээний өрөө, сувилагч нарын өрөө, ариутгалын өрөөг шийдсэн бол дөрөвдүгээр давхарт хүүхэд хөгжлийн өрөө байх юм.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эй ди констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn