Аппрентис шоугаар танигдсан Норовсамбуугийн Гансүх гэгч залуу өдгөө АН-ын Гансүх болоод удаж байгаа. Тэрбээр сошиал орчинд идэвхтэй шигээ амьдрал дээр ч завгүй нэгэн аж.
Намдаа нарийн бичгийн даргын алба хашихын хажуугаар намын даргын дэргэдэх “Бизнес зөвлөл”-ийн гишүүн. Ардчилсан нам өнгөрсөн сонгуулиар залуусаар амьсгалсан гэж хэлж болно.
Таних, танихгүй олон залуус жагсаалтад бичигдэж, эхнээсээ ч УИХ-ын гишүүн болцгоосон. Түүнийг жагсаалтын хэдэд эрэмбэлэгдэх бол гэсэн битүү хүлээлт байсан ч тэр байгаагүй.
Харин тэрбээр НИТХ-ын сонгуульд Налайх дүүргээс дэвшиж байгаа гэх сураг байна. Ямартай ч апперантисаар од болсон залуугийн карьер АН-аар үргэлжилж байна. Ард түмэн хэрхэхийг мэдэх биз ээ.
0 cэтгэгдэлтэй