Халх голын ялалтын түүхт 85 жилийн ой, Монгол Улсад Генерал цол бий болсны 80 жилийн ойг тохиолдуулан Төв аймгаас төрөн гарсан алтан мөрдөст генералууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, судлаач Ш.Цэрэндоо, Орос улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны дэргэдэх агаарын цэргийн атташе, генерал, офицерууд, “Дурсамж цаг хугацаанаас үнэтэй” аялалын баг оролцсон юм.
Төв аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга С.Магнайбаяр болон Орос улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдын яамны яамны цэргийн атташе, Хошууч генерал П.В.Петрунин нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн бол Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, судлаач Ш.Цэрэндоо Төв аймагчуудын цэрэг эх оронч түүхэн замнал, Төв аймгаас төрөн гарсан баатрууд, генералууд, тэдний түүхэн гавьяаны талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
Энэ өдөр Баянцагаан сумын харьяат, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан, Монгол генерал төвийн тэргүүн, хошууч генерал Сүрэнгийн Баасанхүү, Дэлгэрхаан сумын харьяат, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам, Өндөрширээт сумын харьяат, БХЯ-ны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Жавзмаагийн Болдбаатар, Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал нарт аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, дурсгал хадгалуулав.
0 cэтгэгдэлтэй