Хувьсгал продакшныг жүжигчин У.Уранчимэггүйгээр төсөөлөхийн аргагүй. Киноныхоо гол дүрд тоглохоос эхлээд найруулагч, продюсер, зохиолчоо хүртэл хийдэг байсан тэрбээр энэ удаад залуу уран бүтээлчдэд зайгаа тавьж өгсөн сурагтай. Тодруулбал, саяхан нээлтээ хийж дуулиан тариад байгаа “Хувьзаяа” УСК-ндоо зөвхөн жүжигчнээр оролцжээ. Харин тус киноны зохиолч, Ерөнхий найруулагчаар залуу уран бүтээлч Ганбатын Бямбасүрэн, Ерөнхий продюсероор Ц.Анударь ажилласан байна.
Цаг цагаараа байдаггүй гэж цаг нь болсон уу эсвэл удахгүй төрөх зээгээ харахаар бэлтгэж эхэлсэн үү ямартай ч тэрбээр залуу уран бүтээлчдэд орон зайгаа тавьж өгөөд эхэлжээ. Тэд У.Уранчимэгийн залгамж халааг хэр сайн авч явж байгаа, авч явахыг “Хувьзаяа” кино болон Хувьсгал продакшны цаашдын уран бүтээлүүд харуулах биз.
Ямартай ч МУГЖ У.Уранчимэгийн хийсэн уран бүтээл, бүтээсэн, урласан дүрүүд нь үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдэх нь дамжиггүй.
0 cэтгэгдэлтэй