Төв аймгийн 21 сумын “Соёлын төв” лед дэлгэцтэй болжээ

newslifemn 2024-08-28

Аливаа улс үндэстний бусдаас ялгарах ондоошил, хөгжлийн хэмжүүр бол тухайн газрын соёлын үйлдвэрлэл, үйлчилгээнээс шууд харагддаг.
Төв аймаг соёл, урлагийн байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах орчинг сайжруулах замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд соёлын салбар, соёл урлагийн байгууллагууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараатай хийж, хэрэгжүүлсээр байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал 2024 оны улсын төсөвт Төв аймгийн соёл урлагийн салбарын тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулж 1 тэрбум төгрөгийг суулгаж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 30 соёл урлагийн байгууллагад суурин компьютер, гурван үйлдэлт принтер, зөөврийн компьютерыг хүлээлгэн өгч байсан.
 Харин өнөөдөр ийнхүү 16 сумыг лед дэлгэцтэй болгох ажлыг эхлүүлж Зуунмод сумын Соёлын төвд хүлээлгэн өглөө. Ингэснээр аймгийн хэмжээнд 21 сумын “Соёлын төв” лед дэлгэцтэй болж байна.