Шадар сайд Т.Доржханд гал барьж эрчим хүчний реформыг хийж чадах уу?

newslifemn 2024-08-21

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр Хамтарсан Засгийн Газрын бүрэлдэхүүнд орсон МАН, АН, ХҮН намууд “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” Хамтарсан Засгийн Газрын гэрээг байгуулсан.

Тэгвэл эрчим хүчний шинэчлэлийн хүрээнд эрчим хүчний аюулгүй тогтвортой байдлыг хангах, хууль эрх зүйн орчныг шинэчлэх, нээлттэй ил тод компанийн засаглалыг бий болгож зах зээлийн харилцаанд оруулах, мега төслүүдийг хөдөлгөх, ногоон хөрөнгө оруулалтыг татах, технологийн шинэчлэл хийх, цаашид эрчим хүчний экспортлогч үндэстэн болох зорилтыг дэвшүүлж Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан дэд хороог байгуулаад байна.  

УИХ-аар хэлэлцэж буй Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн Эрчим хүчний арга хэмжээнүүдийг ХҮН намын Эрчим хүчний мөрийн хөтөлбөрийг үндсэн удиртгал болгон боловсруулаад байгаа билээ.

Түүнчлэн Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэн сайжруулах үүрэг бүхий УИХ-н гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Эрчим хүчний шинэчлэлийг дэмжих Лобби бүлэг УИХдээр байгуулагдахаар болсон байна.

Нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд найдвартай, хүртээмжтэй эрчим хүчний хангамжийг бий болгох ёстой гэдэг үүднээс энэ удаагийн Засгийн газар Эрчим хүчний реформыг хийхээр хурдтай ажиллаж эхэлсэн нь дээр үйл явцаас харагдаж байна.