Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Жүнон хүнд үйлдвэр групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ли Вэньлян тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтын эхэнд Төв Аймгийн Засаг Дарга Д.Мөнхбаатар аймаг, орон нутгийн талаар мэдээлэл хийж, аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Харин “Жүнон хүнд үйлдвэр групп” ХХК-тай ерөнхий захирал Ли Вэньлян хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол, аж үйлдвэр, боловсруулах үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмж, тээвэр логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжиллаа.
Талууд дээрх саналууд дээрээ үндэслэн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллахаар харилцан тохиролцож, “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
0 cэтгэгдэлтэй