“Төв түмний цэнгэл-2024” наадмыг энэ сарын 28-нд Төв аймгийн Алтанбулаг суманд хийнэ

newslifemn 2024-07-16

“Төв түмний цэнгэл-2024” наадмыг  Төв аймгийн Алтанбулаг суманд 2024 оны 07 дугаар сарын 28-ний өдөр зохион байгуулна.

Монгол түмний уламжлалт өв соёл болсон эрийн гурван наадам, мал аж ахуй, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, Төв аймгийн хамгийн хурдан хүлгүүд, хүчит бөхчүүд, мэргэн харваачдаа шалгаруулах, хос морьтон, айрагны соёл, хуруу дэмбээ зэрэг өв соёл тээгчид, урчууд, үйлдвэрлэгчдээ алдаршуулах зорилгоор тус наадмыг 5 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийгээд байна.

Та бүхэн Төв сайхан нутгийн нэрийн хуудас болсон “Төв түмний цэнгэл-2024” баяр наадамдаа хүрэлцэн ирж, түвшин сайхан наадаарай