Танилц: Сайд нар хаана, аль тойрогт нэр дэвшиж байна вэ

newslifemn 2024-05-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим 19 сайдтай. Энэ удаагийн сонгуульд 17 нь дараах тойргуудад нэр дэвшиж байна. Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд, УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтийд нэр дэвшиж байгаа юм.

-Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон

-Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон

-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр-УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор

-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан-УИХ-ын Сонгуулийн 4-р тойрог Булган, Хөвсгөл, Орхон

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг-УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор

-Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

-Сангийн сайд Б.Жавхлан-УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

-Соёлын сайд Ч.Номин-УИХ-ын Сонгуулийн 11-р тойрог Сонгинохайрхан дүүрэг

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар-УИХ-ын Сонгуулийн 9-р тойрог Баянгол дүүрэг

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа-УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг

-Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр-УИХ-ын Сонгуулийн 8-р тойрог Баянзүрх дүүрэг

-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал-УИХ-ын Сонгуулийн 10-р тойрог Сүхбаатар, Чингэлтэй

-Эрүүл мэндийн сайд С.Чинзориг- УИХ-ын Сонгуулийн 1-р тойрог Архангай, Өвөрхангай, Баянхонгор

-Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

-Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар-УИХ-ын Сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, Завхан, Ховд, Увс

-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан-УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь

-Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга-УИХ-ын Сонгуулийн 5-р тойрог Дархан-Уул, Сэлэнгэ, Төв

Эх сурвалж: Buzznews.mn