
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо Зөвлөлт-Монголын дайчдын Халх голын дайнд ялсны 85 жилийн ойд зориулсан “Халх голын ялалт-бидний хамтарсан ялалт” нэртэй төслийн эхний шат 2024 оны 5 дугаар сарын 7-9-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ хүрээнд А.М. Горчаковын Олон нийтийн дипломат харилцааг дэмжих Сангийн дэмжлэгтэйгээр Шинжлэх ухаан, соёлыг дэмжих залуучуудын Хангарьд холбоо тус арга хэмжээг зохион явуулав.

5 дугаар сарын 9-ны өдөр эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн монголын төлөөлөгчид Улаан үүд хотын төв талбайд Ялалтын баяр тэмдэглэхэд оролцов.
0 cэтгэгдэлтэй