Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг төвийн бүсэд өрсөлдөх нь

newslifemn 2024-05-3

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ойрын хүрээний болох туслах зөвлөхүүдээсээ өргөн бүрэлдэхүүнтэй  баг сойж байгаа.  Тэдний нэг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг 2024 оны УИХ-ын сонгуульд  Төв, Дархан, Сэлэнгийн бүсэд өрсөлдөх нь тодорхой болж байна. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын хүү  Лүндэг Улстөр, хууль  тогтоох, гүйцэтгэх засаглалд чамгүй олон жил ажиллаж яваа.

Тэрбээр 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд 2006-2010 онд УИХ-ын Тамгын газарт  зөвлөхөөр ажилласан.  2010-2011 онд Монгол Ардын намын даргын тус, 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх  ажиллаж байсан. Одоо Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тавдугаар сарын 15-аас хойш тодрох бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан цагаас эхлэн албан ёсоор нэр дэвшигчид болж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.