Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлож БНХАУ-руу гаргадаг х ятадын хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компанид ажилладаг Монгол залуусын нөхцөл байдлын талаарх зураг цахим орчинд тархаж нэлээдгүй шүүмжлэл дагуулж буй. Тус компанид ажилладаг монгол залуус маш хүнд нөхцөлд ажилладаг учраас цалин нэмэгдүүлэх хүсэлт гаргасан ч тус компани хүлээж аваагүй гэх мэдээлэл тархаад буй.
Энэ талаар Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ш.Адьшаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Хуулийг гууль болгож Монгол газар нутагт дээрэнгүй аашилсаар байгаа гадны МоЭнКо ХХК Монгол хүний эрүүл аюулгүй хөдөлмөрлөх эрхийг уландаа гишгэж байгаа нэгхэн жишээ энэ зураг байна.
Би ард түмний мэдэх эрхийн хүрээнд Мон-Энко, Халзан бүрэгтэйн уурхайн асуудлууд дээр ард түмнийхээ өмнөөс хариуцлага нэхэж бодит нөхцөл байдлын эсрэг дугарч тэмцэж ирсэн. Миний бие бодит үнэнийг ил тод зарлаж тэмцсэний төлөө улс төрийн хүрээнд захиалгаар гадаад, дотоодын улс төр, бизнесийн бүлэглэл улс төрөөс зайлуулахын тулд намайг нүүрсний хулгайч болгон гүжирдэж, нэр төрд минь байнга халдах болсон.
Том эрх ашиг, бүлэглэлийг сөрсөнөөрөө би олон ч дайсантай болж байгаа. Гэхдээ ард түмэн ийм технологийг одоо ялгаж салгаж ойлгодог болсон. Би бууж өгөхгүй! Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг
Үнэн үргэлж ялна…” өөрийн цахим хуудаснаа бичжээ.
0 cэтгэгдэлтэй