И.Мөнхжаргал: Нүүрсний экспортын орлого анх удаа нэмэгдлээ. Гэвч  эдийн засгийн өсөлт нийт бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй, өрхөд орж буй ашиг тус алга

newslifemn 2024-01-18

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн намрын чуулганы хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын үгийг анхааралтай сонслоо.

Монгол Улсын иргэд 3.5 сая болж өссөн, ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5,800 ам.долларт хүрсэн, инфляц нэг оронтой тоотой болсон, эдийн засгийн өсөлт 6.9%, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа гэх мэт баярт мэдээг дуулгаж байх шиг байна.

Эдийн засаг 6.9 хувиар өссөн юм бол 10 иргэн тутмын наймынх нь амьдрал яагаад доройтсон юм бэ? Танд хариулт байгаа юу?

ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 5,800 ам.доллар болсон юм бол нэг хүнд ногдох өрийн хэмжээ 6.9 мянга орчим доллар байна. Энэ хоёр хоорондоо уялдаж байна уу?. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан юм бол бизнес эрхлэгчдийн орчин сайжирсан уу?

Монгол орныг аз ивээж энэ удаад нүүрсний экспортын орлого анх удаа нэмэгдсэн байна. Гэвч энэ эдийн засгийн өсөлт нийт бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй, өрхөд орж буй ашиг тус алга. ДНБ-ий нийт хэм хэмжээг нийт иргэдэд хува