ХҮН нам салбар бүрээс шинэ гишүүд элсүүлж, үнэмлэх гардууллаа.
Энэ үеэр “Хүн” намын дарга Т.Доржханд, “Ардчилал аюулд орчхоод байна. Монгол Улс 1990-ээд оноос хойш олон намын системээр явсан. Гэтэл 2010 он хүртэл хоёр нам, 2010 оноос хойш нэг намын системтэй явж ирлээ.
Парламент гэдэг бол Монгол улсын ардчиллын баталгаа. Иймд “Хүн” нам илүү чадавхжиж, хүчирхэгжихийн тулд намдаа хэвлэл мэдээлэл, хууль, санхүү, бизнес гээд салбар салбарын төлөөллүүд орж ирж байна. “Хүн” намд нэгдэхэд ямар ч мөнгөний саад, шалгуур байхгүй. Мөн заавал өндөр боловсролтой байх шаардлагагүй. Үнэхээр улс орноо өөрчилье гэсэн бага ч гэсэн хүсэлтэй л бол манай намын хаалга нээлттэй. Мөн бид эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.
0 cэтгэгдэлтэй