Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
128 бөх зодоглосон тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын бөх, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын бөх, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын начин Ч.Батчулуун, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Н.Өсөхбаяр нар үлдлээ.
Б.Бат-Өлзий заан бөхийн өргөөнд болдог томоохон барилдаанд бүгдэд нь түрүүлж байсан ч Шинэ Үндсэн хуулийн барилдаанд анх удаа тэргүүлж буй нь энэ. Тэрбээр хоёр жилийн өмнө их шөвөгт үлдсэн нь хамгийн оргил амжилт нь юм.
Харин О.Хангай аварга өмнө нь тус барилдаанд хоёр түрүүлж байсан билээ.
0 cэтгэгдэлтэй