Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.
Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана хэмээн мэдэгдэж байсныг сануулж байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилжээ.
1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой байна.
Дашрамд дуулгахад, Иргэн Та
www.smartcar.mn болон
http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.
Иргэн та дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой.
1. E-mongolia.mn цахим хуудас.
2. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.
3. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
4. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
5. “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх .
6. Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой юм байна шүү. Торгуультай бол хугацаанд нь торгуулиа төлөөрэй.
Post Views: 872
0 cэтгэгдэлтэй