Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Төв аймаг нэгдэж байна

newslifemn 2023-11-27

Үндэсний хэмжээнд зохион байгуулдаг тус аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10 өдрүүдэд тохиодог бөгөөд Манай улс 1997 оноос аянд нэгдэж, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, үйлсэд нэгдэн хамтдаа хичээж байгаа билээ.
Энэ жил Жендэр суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилгын хүрээнд “ХҮНДЛЭЛ-ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ” уриатайгаар тэмдэглэн өрнүүлж байна.