Нийслэлийн Ардчилсан Намын даргаар Т.Батцогт сонгогдлоо

newslifemn 2023-11-17

Нийслэлийн Ардчилсан Намын даргыг сонгох сонгууль өнөөдөр болж өндөрлөлөө. Сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Д.Бадарсан, Т.Батцогт нар нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Харин ингэхэд 3 нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал авч чадаагүй тул 2 дахь шатны санал хураалт хийхээр болсон юм.  Дараагийн санал хураалтаар Т.Батцогт 56.1 хувийн санал авч ялалт байгуулснаар нийслэлийн АН-ын даргаар сонгогдлоо.