Гэрээнд гарын үсэг зурахдаа заавал унш

newslifemn 2023-11-17

Бид өдөр тутмын харилцаандаа өөрт учирч болзошгүй хууль, эрх зүйн эрсдэлээс эрх ашгаа хамгаалах зорилгоор гэрээ байгуулах хэрэгцээ шаардлага түгээмэл гардаг. Гэрээ байгуулснаар нэг талаас талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой боловч нөгөө талаас өөрт ашиггүй нөхцөлөөр гэрээ байгуулсан тохиолдолд хүлээх хариуцлага өндөр байдаг.

Иргэд гэрээний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээгээ бүрэн гүйцэт уншиж танилцалгүй гарын үсэг зурах, ойлгомжгүй зүйл заалтыг тодруулалгүй орхих, гэрээ байгуулахгүйгээр ажил, хөдөлмөр эрхлэх, танил, дотнын хүн тул гэрээ байгуулах шаардлагагүй гэж үзэх явдал цөөнгүй тохиолддог нь эргээд өөртөө эрсдэл учруулахад хүргэдэг.

Иймд хэрвээ та гэрээ байгуулах замаар ажил хэргээ үргэлжлүүлэх гэж буй бол:

1.Гэрээний агуулга, хэлбэрийн шаардлагыг хуульд нийцсэн эсэхийг нягтлах. Хуульд бичгээр байгуулахаар заасан гэрээг бичгээр байгуулаагүйгээс үүдэн хүү авах, шаардах эрхээ алдах зэрэг тохиолдлууд гардаг. Агуулгыг өөрт учирч болзошгүй бүх эрсдэлийн нарийвчлан зохицуулах замаар хуулийн хүрээнд тодорхойлох.
2.Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө гэрээг сайтар унших хэрэгтэй ба ойлгомжгүй зүйл заалт байвал нөгөө талаасаа асууж тодруулах хэрэгтэй. Бүрэн гүйцэт уншиж танилцаагүй, гэрээний агуулгыг ойлгоогүй, бусдын шахалт шаардлагаар яарч сандран гарын үсэг зурж болохгүй. Гэрээний бүх зүйл заалтыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд гарын
3.Гэрээнд гарын үсэг зурах этгээд нь эрх бүхий этгээд мөн эсэх, холбогдох бичиг баримтыг шалгах.
4.Мөн гэрээ байгуулахдаа мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид хандан гэрээний төслөө боловсруулах, гэрээгээ хянуулахыг зөвлөж байна.