Хүүхэд хамгааллын тэргүүлэх чиг үүрэгтэй байгууллага болох сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эх асран хамгаалагчдад нөлөөлөх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэн, нийгмийн оролцоог дээшлүүлэх зорилгоор уг зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн алба холбогдох байгууллагуудтай хамтран “Сурагчийн аюулгүй байдал” гарын авлага бэлтгэн сургагч багш нарт гардуулав. Уг сурах бичиг нь хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгохоос гадна багш нарт замын хөдөлгөөний хичээлийг заах гол хэрэглэгдэхүүн болно.
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг, оролцоо маш чухал
0 cэтгэгдэлтэй