“Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарилаа

newslifemn 2023-10-8

Намрын мод тарих өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд ХУД 14-р хороонд байрлах “Ногоон хэрэм” төслийн талбайд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Богдхан Уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид 50 ширхэг голт бор тарилаа.
Мөн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн албан хаагчид 40 ширхэг тэхийн шээг, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГазрууд хаврын тарилт хийсэн талбайд арчилгаа усалгаа хийж нэмэлтээр тэхийн шээг, голт борын төгөл үүсгэв.