Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган өчигдөр болж, Ерөнхийлөгчөөр нь Б.Жаргалан сонгогдлоо.
Холбооны тэргүүнд 9 хүн нэр дэвшсэнээс Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар нэрээ татсан. Ингэснээр АЭХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй долоон хүн өнгөрсөн амралтын өдрүүдэд батламжаа гардан авч, өрсөлдсөн юм.
Гэвч санал хураалтын өмнө нэр дэвшигч Ц.Уянга, Н.Одонгуа, Д.Эрдэнэсувд нар нэрээ татсанаар УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, М-Ойл группийн Ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан, Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа нарын 4 хүн өрсөлдөөнд оролцсон.
Санал хураалтаар А.Адьяасүрэн, Б.Жаргалан нар олонхийн санал авч, хоёрдугаар шатанд өрсөлдсөн бөгөөд хоёр дахь санал хураалтаар Б.Жаргалан 50.8 хувийн саналаар сонгогдлоо.
0 cэтгэгдэлтэй