Боловсролын сайд Л.Энх-Амгалан саяхан нийслэлийн сургуулиуд 3 ээлжээр хичээллэхгүй байх бүх боломжийг судална гэсэн мэдээлэл хийж байсан. Тэгвэл нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль анги танхимын хүртээмжгүй байдлаас үүдэн 3 ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж, сурагчид стандартын бус танхимд хичээллэх болсон байна.
Энэ талаар БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Энхчимэг: Нийслэлийн Ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль 4,000 гаруй суралцагч, 98 бүлэгтэй. Анги дүүргэлт 42-оос 55-ын хооронд байдаг. Анги танхим зайны хувьд харьцангуй бага учир хүүхдийн хөдөлгөөнийг хорьж, агаар сэлгэлт хийгдэх боломж байдаггүй. Миний хувьд төлөөлөгч болсноос хойш энэ газрын асуудлыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарт, сургуулийн хүртээмжийн асуудлыг боловсролын сайдад мэдэгдсэн хэдий ч хариу авч чадахгүй байгаа учир 3,800 хүний гарын үсэг цуглуулж иргэдтэй нэгдэн нийслэлийн ИТХ-аар гурван намын бүлэгт хүсэлтээ тавьсан ч авч хэлцээгүй.
Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрийн төвд жилдээ 80 гаруй хүүхэд суралцдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн нэг хэсэг бидэнтэй хамт ажиллан амьдрах эрхтэй. Хараагүй хүмүүсийн сургалт явуулах боломжийг хязгаарлаж, хааж буй асуудал биш. Харин сургалтын 2 байр байгаагийн нэгийг нь түрээслэх журмаар ашиглах боломжтой гэж харсан учир БШУЯ болон болон Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин нарт хандаж байна гэсэн юм.
Ч.Очирренчин: 141 дүгээр сургуулийн асуудал чухал ч гэлээ
нэг асуудал шийдэх гэж бусдын эрх ашигт халдаж болохгүй
Харин энэ асуудалд хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн газраас энэ асуудлыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийллээ. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрт сул анги нэг ч байхгүй. Мөн Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв 70-80 хүнийг ажлын байраар ханган үйлдвэрлэл эрхлээд явж байгаа.
Хэдий 141 дүгээр сургуулийн асуудал чухал ч гэлээ нэг асуудал шийдэх гэж бусдын эрх ашигт халдаж болохгүй. Хэрэв холбогдох албаны газрын сайд дарга нь энэ байрыг түрээслүүлэхээр бол би гудамжиндаа гарахад бэлэн байна гэлээ. Сургалтын хоёр байгаа хэдий ч нэг нь орон нутгаас ирсэн харааны бэрхшээлтэй хүмүүс дотуур байр хэлбэрээр ашигладаг гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй