Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар баталсан байна.
Тус өөрчлөлтөөр лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болжээ.
Нийслэл, аймаг, дүүрэгт хүүхдийн нэг шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ гурван шүд эмчлүүлэх юм байна.
Сум, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийн нэг шүдийг 90,000 төгрөгөөр, жилдээ гурван шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон байна.
Мөн тус өөрчлөлтөөр эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхэд үзүүлэх тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэхгүй, өөр эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэхээр илгээж чирэгдүүлдэг байсныг шинэчилжээ. Тодруулбал
Жирэмсний хяналтыг багцыг харьяа лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг 60,000 төгрөгөөр,
Тухайн жирэмсэн эхийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж нэмэлтээр өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, шүдний тусламж, үйлчилгээнд хамрагдах тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нэмэлтээр санхүүжүүлэхээр болсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
0 cэтгэгдэлтэй