УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг эцэслэн баталлаа.
УИХ-ын гишүүн П.Анужин: Нийгмийн багц хуулийн дагуу Монгол Улс 2044 он гэхэд хуримтлалын тогтолцоо руу бүрэн шилжинэ. Инфляцтай уялдуулж тэтгэврийг жил бүр нэмнэ. Тэтгэвэр тогтоох итгэлцүүрийг шинэчлэх, хамтын тэтгэврийн зээлийн тухай чухал заалтыг тусгасан. 20-оос дээш жил хамт амьдарсан хүний нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн нөгөө хүнд нь тэтгэврийн 20 хувийг олгохоор тусгалаа.
Мөн Малчдын тухайд нийгэмд маргаан өрнөж байна. Гэхдээ энэ 220 мянган хүний нуруун дээр бидний нүүдэлчин соёл иргэншил тогтож байна. Хэрвээ төр малчдын нийгмийн даатгалын шимтгэлд дэмжлэг үзүүлэхгүй бол эдгээр хүмүүс тэтгэвэрт гарахдаа халамжийн тэтгэвэр авна. Судалгаагаар энэ нь 13.5 их наяд төгрөг болно. Харин бид малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авбал таван жилийн хугацаанд 126 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан гэв.
0 cэтгэгдэлтэй