Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн хүмүүст 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан. Энэ нь тухайн үеийнх нь ханш юм. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг.
Задалж үзвэл:
- Салбарын мэргэжлээр суралцсан 332,
- Нийтлэг мэргэжлээр суралцан 35,
- Сургалтын гэрээ цуцлагдсан 11,
- Хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.
Харин 11 хүн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлнэ.
Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Авгай, хүүхдээ, хамаарал бүхий хүмүүсээ ИНЕГ-ын зардлаар сургасан, журам зөрчсөн бол хууль хяналтын байгууллага тогтоогоод хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх.
Улстөрчийн хамаарал бүхий хүмүүс сурсан байна гэлээ. Сурч болохгүй гэсэн зүйл байхгүй. Суралцаад гэрээний үүргээ биелүүлээд тухайн салбартаа ажиллаж байгаа бол Үндсэн хуулиар олгосон хүний эрх. Тийм болохоор гэрээний үүргээ биелүүлээд журмаа мөрдсөн бол улстөрчийн хүүхэд гэдгээр сурах эрхээ хязгаарлуулж болохгүй.
ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсан. Үүнийг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана. Цаашид ашиг сонирхлын зөрчил бий болгож, давуу эрх эдлэхгүй болно.
0 cэтгэгдэлтэй