Н.Учрал: Эрүүл мэндийн даатгалын сан, Сангийн яамны ирээдүйн өв сан, кино урлагийн сангийн мэдээллийг огт ирүүлээгүй

newslifemn 2023-05-22

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: “5Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг эхлүүлсэн. 98 мэдээллийг ил болгох үүргийг мэргэжлийн байгууллагуудад өгсөн хэдий ч төдийлөн үр дүнд хүрээгүй.

Засгийн газрын 25 тусгай сангийн мэдээллийг ил болгож, машинд уншигдах хэлбэрээр иргэдэд хайлтын системээр ил болгохыг Цахим хөгжил харилцаа холбооны яаманд Ерөнхий сайд даалгасан.

Өнөөдөр нээлттэй байршуулж буй Боловсролын зээлийн сан, Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сангийн мэдээллүүдээс нэр устай, датаг боловсруулж болох нөхцөл байдлаар ил болгож байна.  Боловсролын зээлийн сангийн shilen.gov.mn дээр байршуулсан мэдээлэлд зээл авагчдын нэр ус, мөнгөн дүн, хэдэнд онд авсан гэх мэт мэдээллүүд ил тод болж байна. 

2008 оноос хойш ирсэн бүх мэдээлэл бүрэн бүтэн байгаа. Тухайн хүүхэд гадаадад сурах сонгон шалгаруулалтад тэнцсэн бол боловсролын яам хүлээж аваад, сангийн яам руу явуулдаг. Дараа нь сангийн яам Монголбанк руу мэдээллийг нь явуулаад гадаадын сургууль руу төлбөрийг шилжүүлдэг.

Ийм тохиолдолд мэдээлэл устах үндэслэл байхгүй. Жирийн санхүүгийн ажилтан гадаад руу гүйлгээ хийхгүй байгаа. Боловсролын яам 2008 оноос хойших Боловсролын зээлийн сангийн мэдээллийг бүрэн явуулсан. Энэ бүх мэдээллийг ямар ч хүн ороод харах боломжтой

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн 20 жилийн газар олголтыг шилэн болгож нэгтгэсэн. 15 мянган тусгай зөвшөөрлийг нэгтгэсэн.

Төрийн өмчийн байгууллагуудыг зөв менежментийн мэдээллийг ил болгосон. Мөн хөдөө аж ахуйн сан болон жижиг дунд үйлдвэрлэлийн санд үнэлэлт хийж, ил болгосон мэдээллийн хүрээнд иргэд шүгэл үлээсэн.

Жижиг дунд үйлдвэрийн санг зээлийн үлдэгдэлтэйгээр нь хэн, хаана, хэнд олгосон бэ гэдгийг байршуулсан. Гурван тэрбум 500 сая төгрөгийг эргэн төлүүлсэн байна. Нийгмийн халамжийн сан, Соёл урлагийг дэмжих санг ил болсноор есөн сангийн мэдээлэл ил болгосон. Гэмт хэргийн хохирогчид архидан согтуурахтай тэмцэх урьдчилан сэргийлэх сан, эрүүл мэндийн даатгалын сан, сангийн яамны ирээдүйн өв сан, кино урлагийн сангийн мэдээллийг огт ирүүлээгүй байна” гэлээ.