ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн. Салбарын хууль илүү ээлтэй батлагдвал илүү өндөр цалин хангамж нэмэгдэл авдаг. Заримдаа салбарын яам, УИХ-ын гишүүдээс санаачлан цалин хангамжийг өөрөөр тогтоогоод байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатайгаас байгууллагуудаас бага байна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд бухимдал үүсгэсэн.
Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин орон нутгийнхаас өөр болсон. Шатлал ондоо болсон нь мөн л бухимдал үүсгэж байна. Бид нэн түрүүнд төрийн үйлчилгээний албан хаагчдын хэт ялгаатай байдлыг нэгтгэж тэгшитгэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэнэ. Соёлын салбарын цалингийн доод хэмжээ 500-600 мянга орчим байгаа бол шинжлэх ухааны доод хэмжээ 780-800 орчим мянган төгрөг байна. Мөн хэлтсийн дарга түүний доод ажилладаг мэргэжилтний цалингийн зөрүү 20-30 мянга байна.
Төрийн захиргааны төв байгууллагын цалингийн хэмжээ өөр, нийслэл өөр, орон нутаг бас өөр байна. Тэтгэвэр дээр бид тооцоо судалгаа хийж байна. Би сайдын ажлаа аваад нэг сар болж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагч ч байна.
Хүүхдийн мөнгөний тухайд “нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно” гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана.
0 cэтгэгдэлтэй