Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сар бүр нэхэмжлэлийн хяналт эмнэлгүүдэд өвчний түүхийн дагуу хийдэг байна. Энэ оны 3 дугаар сараас эхэлсэн нэхэмжлэлийг цахимаар хийх болсон төдийгүй тодорхой цаг заан, улсын хэмжээний бүх эмнэлгүүдийг цахимаар материалаа өгөхийг шаарджээ. Тухайлбал, 4-р сарын 05-ны өдөр өвчтөний түүхийн түүвэр байршуулах ёстой байсан байна.
Нэг өдөр, нэгэн зэрэг цахимаар авна гэж зарласанаас үүдэн “И-Клиник”-ийн систем нь доголдож, зарим эмнэлгүүд заасан цагт нь материалаа өгч чадаагүй байна.
Ийм тохиолдолд даатгалын санхүүжилтийн олгохгүй хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл хяналтын хэлтсийн дарга А.Түвшин эмнэлгүүдэд томорсон байна. Ийм байдал Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт сар бүр гардаг бөгөөд даатгалаас санхүүжилт авахын тулд эмнэлгүүд худалч хүнд ЭМДЕГ-ынхан авлига, хээл хахууль өгөхөд хүрдэг тухай ч эмнэлгийн дарга нар шүүмжилж байна. Цахим технологид шилжих нь зөв ч нэгхэн өдөр, нэгэн зэрэг ийм олон өвчтөний түүх, материалыг авах боломжгүй. Албаар эмнэлгүүдийг хясан боогдуулсан үйл ажиллагаа зохион байгуулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний даатгалын мөнгөнөөс хасдаг гэдгийг хэллээ. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвд хавдраар эмчлүүлж, химийн эмчилгээ тогтмол хийлгэдэг иргэдийн даатгалын мөнгийг хассан тохиолдол удаа дараа гарсан байна. Хассан мөнгө нь хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт цахим технологийн гацалтаас болж өвчтөний түүхээ өгч чадаагүйгээс болж, эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүйд хүрч байна.
Нөгөө талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын А.Түвшин нь зарим эмнэлэгтэй уулзаж, тохирч байж болзошгүй мэдээлэл ч эмнэлгүүдийн удирдлагад ирсэн байна.
Түүнчлэн зарим эмнэлгүүд огт хяналт хийлгэхгүйгээр санхүүжилтээ бүрэн авдаг гэдэг нэгэнт ил болсон. Газрын даргаасаа илүү эрх мэдэлтэй, мэргэжлийн бус хүн эмнэлгүүдийн нэхэмлэлийн хяналтын хэлтсийн дарга хийж, хувийн ашиг сонирхолын үүднээс ханддаг хэмээн эмнэлгийн дарга нар бухимдаж байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллагын хариуцлагагүй алдаа, техникийн саатлаас болж эмнэлэг хохирох ёсгүй. Энэ мэт олон асуудал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт бугшаад байна.
Нэхэмжлэлийн хяналт нэрээр эмнэлгүүдээс хэдэн зуун саяар нь хасалт хийдэг. Тэр мөнгө бас юунд зарцуулагддаг вэ гэдгээ даатгалын ерөнхий газар тайлбарлах учиртай.
Энэ байгууллагын хууль бус үйлдэл, дарамт шахалт хэрээс хэтэрч байгаа тул шүүхийн байгууллагад хандахаа эмнэлгүүдийн удирдлагууд мэдэгдэж байна.
Эмнэлгүүд:
• Баяр
• Өргөө амаржих
• Ачтан
• Өнө-Энх
• Топаз
• Эм Би Жи мед
• Далд засал
• Нандин-Эрдэнэ сэргээн засах
• Мөнгөн гүүр
• Солонго хараа
• ICU эмнэлэг
• АШУҮИС-ийн Монгол-Японы хамтарсан эмнэлэг
• Epimon гэх мэт дурдаад дуусашгүй их байна.
Бид цаашид шударга бус үйлдлээр шүүхэд хандах болно.
Эх сурвалж: “Баяр”, “Нийслэлийн Өргөө амаржих газар”, “Ачтан”, “Өнө-Энх”, “Топаз”, “Эм Би Жи мед”, “Далд засал”, “Нандин-Эрдэнэ сэргээн засах”, “Мөнгөн гүүр”, “Солонго хараа”, “ICU эмнэлэг”, “АШУҮИС-ийн Монгол-Японы хамтарсан эмнэлэг”, “Epimon” эмнэлэг.
0 cэтгэгдэлтэй