Н.Учрал: Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд албан үүргийг өгсөн

newslifemn 2023-04-5

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигатай тэмцэх таван Ш буюу Шүгэл, Шүүр, Шувуу, Шилжүүлэн авах болон Шил ажиллагааг хэрэгжүүлж буй. Иргэдийн мэдээлэл хайх, мэдээлэл хүлээн авах эрхийг хангах, “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 

ХХХ-ны сайд Н.Учрал: Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагаа буюу shilen.gov.mn сайтыг ажиллуулж байна. 

Шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Ерөнхий сайд дараах албан үүргийг өгсөн. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж машин унших форматаар бэлтгэн ЦХХ-ны сайд Н.Учралд 2023 оны зургаадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг дараах албан тушаалтнуудад даалгасан. 

Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар гаргахаар тогтлоо.
·      Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, газар ашигласны төлбөр төлөлтийн байдал, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн мэдээлэл;
·      Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт;
·      Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов, сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;
·      Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт;