Т.Мөнх-Од: Боловсон ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний төв барьсан компаниудын бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг татвараас чөлөөлнө

newslifemn 2023-03-31

Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ/, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр өнөөдөр/2023.03.31/ Монголын  үндэсний худалдаа аж үйлвэрлэлийн танхимд “Жорлон чуулган”-ыг зохион байгууллаа.

Чуулганд салбар салбарын байгууллагын болон шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг шийдэл саналыг дэвшүүлсэн технологийн үзэсгэлэн гарч сайн туршлага хуваалцаж оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээг тодорхойлж байлаа.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од:  Монгол Улсад нийт 97,820 жуулчин ирсэн. Манай улсад аялахаар ирсэн жуулчдад тулгамддаг хамгийн том асуудлуудын нэг нь ариун цэврийн байгууламж  болоод байна. БОАЖЯ-наас Аялал жуучлалын 66 компаниудын төлөөллийг оролцуулан Монгол Улсын аялал жуучлалын гол маршрутууд болон түүнийг дагасан бие засах 33 цэгүүдийн байршлыг гаргалаа. Боловсон ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний төв барьсан компаниудын бүтээн байгуулалтад зарцуулсан мөнгийг татвараас чөлөөлөх талаар ярилцаж байна.

Хувийн хэвшлийнхэнтэй хамтран, манай орны аяллын гол зам дагуу байрлах нүхэн жорлонг буулгаснаар аялал жуулчлалын оргил үе эхлэхэд стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болсон байна.