Н.Учрал: Хулгай хийх шийдвэрийг уг үндсээр нь тасдах гол арга бол технологийн шийдэл

newslifemn 2023-03-15

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яамны хийж хэрэгжүүлж буй ажил нь бүхэлдээ ил тод, нээлттэй төрийг бий болгоход чиглэж байна. Хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдвэрүүд гарч байж төр, нийгэмд нүүрлэсэн авлигаас хол байдаг. Хүн байгаа цагт хоорондын харилцаа үүсдэг учраас авлига, хээл хахууль нуугддаг. Иймээс хүнээс хамааралтай биш технологид суурьтай шийдлийг бүх түвшинд гаргах шаардлага  байгаа юм. Хулгай хийх шийдвэрийг уг үндсээр нь тасдах нь технологийн шийдэл юм.

Энэ утгаар өнгөрсөн хугацаанд нүүрсийг цахимаар арилжаалж эхэлсэн. Улмаар тодорхой дэвшлүүд гарч байна. Мөн боомтуудын үйл ажиллагааг ч автоматжуулалтад шилжүүлж, гааль, татварын бүрдүүлэлтүүдийг технологид суурьтайгаар авдаг болсон.

Хүнээс хамааралгүй шилэн ажиллагааны хүрээнд тодорхой дүрэм журмын түгжээнээс гарах зайлшгүй шаардлага үүсээд байна. Зарим төрлийн зөвшөөрлийг цахимжуулах ажлыг гуравдугаар сарын 27-нд албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Ингэснээр зөвшөөрөл авахад танил талаа ашиглах байдал үгүй болно. Зөвшөөрөл хүсэж буй иргэн шууд цахимаар хандах нөхцөлийг бүрдүүлнэ