Ерөнхийлөгч Владимир Путиний Казахстан улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд ОХУ-ын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хооронд Казахстаны нутаг дэвсгэрт атомын цахилгаан станц /АЦС/ барих төслийн хамтын ажиллагааны үндсэн зарчим, нөхцөлийн тухай хэлэлцээрийг 2026 оны тавдугаар сарын 28-нд байгууллаа.
“Бид Казахстан улстай тогтоосон олон жилийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлдэг бөгөөд Оросын атомын технологи нь тус улсын эрчим хүчний хараат бус байдал, тогтвортой хөгжлийн найдвартай үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр бидний хамтын ажиллагаа чанарын шинэ түвшинд гарч, эдийн засаг болон технологийн салбарын өсөлтөнд шинэ боломжуудыг нээж байна” хэмээн Алексей Лихачёв мэдэгдэв.
“Балхаш” АЦС нь Казахстан улсад барих хэд хэдэн станцын анхных нь болох юм.

0 cэтгэгдэлтэй