“ЖАЙКА” олон улсын байгууллагаас зохион байгуулж буй “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хэрэгжилтийн хүрээнд орон нутгийн чадавхыг судлах” сургалт Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна.
Тус сургалт, арга хэмжээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Жайка олон улсын байгууллагын төслийн зөвлөх Үчида Томохидэ, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинжээч Т.Хонгор болон холбогдох төрийн албан хаагчид, иргэд оролцож байна.
Уг сургалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн модель загвар, хамтын ажиллагааны боломж, давуу талын талаарх мэдээллийг хүргэж, төсвийн хөрөнгө оруулалтад анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж байна.

0 cэтгэгдэлтэй