НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл бүхий албан тушаалтнууд оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээ, үр дүнг цахимжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 70 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүнд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглаж, нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлд залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтын тоог бууруулах чиглэлд салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудад төлөвлөгөө гаргаж, зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.
Түүнчлэн уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлэхэд санал солилцож, хамтарч ажиллахаар боллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

5 cэтгэгдэлтэй
That analysis was spot on! Seeing strategic depth discussed is great – reminds me of how seriously legendlink ph app casino approaches poker, with tools to really understand the game. Solid read overall!
**mitolyn official**
Mitolyn is a carefully developed, plant-based formula created to help support metabolic efficiency and encourage healthy, lasting weight management.
I hit a small jackpot on 95jlslot! I like this platform becacuse they have generous promos.
Alright, folks, checking out ah77link! Seems legit, hope the games are good. Fingers crossed for some wins! You can find it here ah77link.
Hii88z? Hmm, never heard of it. Gonna give it a shot, see what it’s all about. Let’s hope I don’t regret this later lol. Check it out guys hii88z.