“Кремлийн сүлд модны наадам-2026” бол янз бүрийн хэлээр ярьдаг ч адилхан дулаахан эгшиглэдэг халуун дулаан сэтгэлийн баяр юм

newslifemn 2025-12-20

2025 оны 12 сарын 20-ны өдөр Улаанбаатар дахь “Русский дом” дахин хүүхдийн инээд хөөр, гайхамшгийг хүсэн догдлох мэдрэмж, жинхэнэ шинэ жилийн шидэт уур амьсгалаар дүүрлээ. Монгол дахь Оросын Холбооны Улсын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь Төлөөлөгчийн газар ХХК “Газопровод Союз Восток”-ийн дэмжлэг, Pro Theatre-ийн уран бүтээлч багийн хамтын хүчээр зохион байгуулсан уламжлалт сайн үйлсийн аян “Кремлийн сүлд модны наадам” арга хэмжээ Монголын хүүхдүүд болон ОХУ-ын эх орон нэгтнүүдийн хүүхдүүдийг нэгэн дор цуглуулж, хэдэн зуун инээмсэглэл авчирлаа.
Олон жилийн турш энэ баяр хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, хамгийн хайртай үйл явдлын нэг байсаар ирсэн билээ.
Кремлийн сүлд модны наадам-2026- гайхамшгийг хамгийн ихээр хүсэн хүлээдэг хүүхдүүдэд зориулагдсан баяр юм.
Сүлд модны наадмын зочдоор:
• ЕБС №162-ын бага ангийн сурагчид,
• “Өнөр гэр бүл” хүүхдийн төв,
• “Миссия Добро” хөтөлбөрийн оролцогчид тусгай хэрэгцээт тусгай хэрэгцээт хүүхдүүдийн №55 сургуулийн сурагчид,
• “Вербист” хүүхдийн төв,
• “Дон Боско” хүүхдийн төв,
• Улаанбаатар хотын №23 болон №49 дүгээр сургуулийн сурагчид,
• Бүсийн олимпиадын ялагчид, Найрамдлын 65 дахь өдрүүдийн оролцогчид,
• Багануур, ЕБС №84, мөн Монгол Улсын Төв аймгийн Орос хэлний төвүүдийн сурагчид,
• ТББ “Монголын хүүхдүүд” – багш, эмч нарын хүүхдүүд,
• Мөн мэдээж, ОХУ-ын эх орон нэгтнүүдийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн юм.
Нийтдээ – 600 гаруй хүүхэд энэ өдөр жинхэнэ үлгэрийн ертөнцөөр аялцгаасан юм.
 Жил бүр – шинэ нээлт, шинэ жүжиг
Энэ жил бяцхан үзэгчдэд Ганс Кристиан Андерсений үлгэрээс сэдэвлэсэн, “Цасан хүн” шидэт жүжгийг толилуулсан бөгөөд орос, монгол хоёр хэлээр тавигдсан нь онцгой байв. Үлгэрийн сонголт санамсаргүй биш: Pro Theatre-ийн найруулагч Даваасүрэн хэлэхдээ, Андерсен үлгэрийг зөвхөн хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд зориулан бичдэг хүнийг бодолд автуулж, мэдэрч, зөв сонголт хийхэд сургадаг үлгэрүүд хэмээн онцолжээ. Хайр, энэрэл нигүүлслийн тухай энэ түүх үзэгчдийн нүдэн дээр дүрүүдийн зан чанарыг өөрчилж, чин сэтгэл ба өрөвч сэтгэл ямар чухлыг сануулсан юм. Театрын залуу жүжигчид үлгэрийн дүрүүдийн үгийг орос хэлээр тусгайлан сурч, хүүхэд бүрийн зүрхэнд амьд, үнэнээр хүрэхээр хичээн ажилласан нь мэдрэгдэж байв.
Жүжгийн дараа баяр шинэ жилийн гацуурын дэргэд үргэлжлэв:  Гурван Өвлийн өвгөн,  гурван Цасан охин,  Баба Яга,  алиалагчид, тоглоом, тойрон бүжиг, уралдаан тэмцээн гээд хөгжил хөөрөөр бялхав. Мэргэжлийн зураач, тайз засалчид энэхүү тавилтад зориулан өнгө будагтай тайзны засал, онцгойлон оёсон хувцас хэрэглэл урлаж, өчүүхэн жижиг хэсэг бүрийг хайраар шингээжээ.
Баярын онцгой хэсэг бэлэг: “Кремлийн сүлд модны наадам”-ын түнш ХХК “Газопровод Союз Восток” хүүхдүүдэд жинхэнэ орос шинэ жилийн бэлэг бэлтгэн өгөв: уламжлалт амттан, халуун дулаан дурсамж төрүүлэхүйц гоёмсог савлагаатай ба дурсгалын хайрцаг, Зөвлөлтийн хэв маягтай, Орос өвлийн өвгөний мэндчилгээ (Өлийн өвгөний мэндчилгээ орос, монгол хоёр хэлээр) хүүхэд бүрт хандсан хайрын нэгэн илэрхийлэл болсон үнэхээр сэтгэл хөдөлгөм, уярам шийдэл байв. Олон насанд хүрэгчид “РЦНК”-д өөрсдөө шинэ жил тэмдэглэж ирдэг байсан тухайгаа халуун дулаахнаар дурсаж, өнөөдөр харин энд тэдний хүүхдүүд, ач зээ нар ирж байгаад сэтгэл хөдөлж байлаа.
 Энэ жил баяр зөвхөн нэг өдрийн арга хэмжээ байгаад зогсохгүй түүх болон үлдэж байна үе үеийг холбодог уламжлал, “Кремлийн сүлд модны наадам”-ын тухай баримтат киноны зураг авалт хийгдэж байна. Ирэх 2026 онд, РЦНК-ийн 50 жилийн ой тохиох жил энэ сайхан киног үзэх боломжтой болно.
“Кремлийн сүлд модны наадам”-ын зорилго өөрчлөгдөөгүй ба хүүхдүүдэд шидэт мөч бэлэглэх, орос шинэ жилийн уламжлалтай танилцуулах, жинхэнэ орос Өвлийн өвгөн ба Цасан охинтой учруулах, зүрхэнд удаан хадгалагдах баярын мэдрэмжийг бүтээхэд оршдог юм.
 “Кремлийн сүлд модны наадам-2026”   бол энэрэл, дурсамж, уламжлал, хайр бөгөөд янз бүрийн хэлээр ярьдаг ч адилхан дулаахан эгшиглэдэг халуун дулаан сэтгэлийн том баяр юм.