НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооноос Нийслэлийн нутгийн захиргааны болон Нийслэлийн өмчит байгууллагуудын хуулийн асуудал хариуцсан алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа нээж үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр иргэд мэдээлэл сайтай болсон.Тиймээс төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ялангуяа хуулийн хэлтсийн алба хаагчдыг мэргэшүүлэх, шинээр батлагдсан хууль, дүрэм журмын мэдээллийг цаг тухайд нь өгч байх чухал. Төрийн албан хаагчид мэдэхгүйгээсээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил гаргах, хэрэгт холбогдох тохиолдол бий. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэв. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэл хотод хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ хууль, эрх зүйн орчны хүрээнд ажиллах, тулгамдаж буй асуудлын талаар онцоллоо.
Түүнчлэн АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, комиссар С.Баярцэцэг “Нийслэлд гарч буй авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой анхаарах асуудал” сэдвээр алба хаагчдад илтгэл тавилаа. Мөн Үндэсний аудитын газрын Нийслэл дэх төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр “Санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн алдаа, зөрчил, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл өглөө. Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн ахлах мөрдөгч О.Мөнхтүвшин, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, сэтгэл судлаач Д.Цэцэгбилэг нар төрийн алба хаагчидтай холбоотой илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Улмаар хэлэлцүүлэг өрнүүлж төрийн алба хаагчдад нийтлэг гарч буй алдаа дутагдал болоод цаашид авах арга хэмжээний талаар санал дүгнэлтээ нэгтгэлээ.

1 сэтгэгдэлтэй
益群网:终身分红,逆向推荐,不拉下线,也有钱赚!尖端资源,价值百万,一网打尽,瞬间拥有!多重收益,五五倍增,八级提成,后劲无穷!网址:1199.pw