
Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.10.23/-ийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг сонслоо. УИХ-ын гишүүд олон жил хуульд тусгаад хэрэгжихгүй байгаа заалтуудыг цаашид яаж шийдэх вэ гэдгийг тодруулсан. Засгийн газраас хяналт хэрэгжүүлэх ажил УИХ-тай уялдаж явах ёстой. УИХ-ын Тамгын газрын тайлангийн үнэлгээний системийг Засгийн газрынхтай нэгтгэж, цахимжуулаад их өгөгдөлд боловсруулах шаардлагатай гэв. Ингэснээр системд нэгтгэсэн мэдээллийг хараад дүгнэхэд хялбар болно гэв.
Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтын журам огт хэрэгжээгүй байна. Байнгын хороо хэрэгжээгүй гэсэн мэдээлэл оруулж ирж байхаар учир шалтгаан, тоон мэдээллийг оруулж ирэх хэрэгтэйг сануулж, хууль шийдвэрийн биелэлт хангалтгүй байна гэв. Засгийн газраас 1300 гаруй хуулийн заалтыг хасах санал хүргүүлсэн байна. Мөн Хууль зүйн сайдыг яаралтай томилж ажиллуулмаар байна гэдэг саналыг УИХ-ын гишүүд хөндлөө.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн төсөөлөлд шүүх, ШЕЗ, дээд шүүхийн төсвийг урьдчилж яриад, дараа жил хасаад оруулж ирсэн төсвийг дахиад ярилцдаг байж болохгүй гэсэн саналыг хэллээ. Засгийн газар шүүх засаглалын төсвийг хараат байх зарчмаа баримталж, байнгын хороогоор нөхцөл байдлыг сонсох нь зүйтэй гэж хариулав. Төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ урсгал зардлыг хэмнэхээ тодотгож иргэдээс санал авсан. Гэтэл сургууль цэцэрлэгийн хувьд хэрэгцээтэй байгаа 108 дунд сургууль, нурааж шинээр барих 28 сургууль шаардлагатай байгааг мөн гишүүд хэллээ. Зарчмын зөрүүтэй дөрвөн санал хурааж, Төсвийн байнгын хороонд санал дүгнэлтээ шилжүүлэв.


0 cэтгэгдэлтэй