Б.Баярбаатар: Манай улсад газрын ховор элементийн зургаан орд илрээд байна

newslifemn 2025-09-23

ЭЗБХ, Байгаль орчны байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Халзан бүрэгтэйн асуудлаар хяналтын сонсгол хийхээр товлосон. Сонсгол зохион байгуулах даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбааатарыг  томилсон.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ховд аймагт очиж ажилласан байна. Мөн сумын ИТХ-ын төлөөлөгчид болон төсөл хэрэгжүүлэгч компанитай уулзалт хийжээ.

Энэ талаар тэрбээр, төсөл хэрэгжүүлэгч компани газрын ховор элементийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл нутгийн иргэд эсэргүүцэн зогсоосон байдаг. Газрын ховор элементтэй холбоотой сөрөг мэдээллийг иргэдэд их өгсөн байна. Манай улс түүхэндээ газрын ховор элемент олборлож байгаагүй.  Газрын ховор элементийн эрэлтийг 100 хувь гэж тооцвол нийлүүлэлт нь 25 хувьтай байна. Энэ 25 хувийн наяас дээш хувийг БНХАУ нийлүүлдэг. Гэтэл цаана нь дахиад 75 хувийн эрэлт үүсчихээд байна. Тиймээс Монгол улс нөөцөө гүйцэд тогтоох, цаашилбал олборлолт хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар манай улсад газрын ховор элементийн зургаан орд илрээд байна” гэв.