Дараах 11 уулзвараар зам тавьж өгөөд, баруун эргэж болно

newslifemn 2025-09-5

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ болон холбогдох байгууллагууд хамтран 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, ирэх Даваа гаригаас буюу есдүгээр сарын 8-наас эхлэн уг зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн хөдөлгөөнд зам тавьж, замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрдөхийг албаныхан сануулж байгаа юм. Уг зохицуулалтыг хийхдээ  төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг байршлаар сонгожээ.

Тухайлбал, 10 дугаар хороололын уулзвар, Гуравдугаар эмнэлэгийн уулзвар, саппорогийн уулзвар, тасганы овооны уулзвар, хайлаастын уулзвар, Их монголын уулзвар, ЭХЭМҮТ-ийн уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, 32-ын уулзвар, Гэндэнгийн уулзвар, Зайсангийн гудамж, Оргил худалдааны төвийн зүүн хойд уулзвар гэсэн 11 уулзвараар явган зорчигчид зам тавьж өгөөд баруун гар
тийшээ эргэж болох юм.

 

тийшээ эргэж болох юм.