Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөнөөр 5 жилийн хөгжлийн хөтөлбөрөө тодорхойллоо

newslifemn 2023-11-6

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний үндэсний зөвлөгөөнийг /2023.10.27/ БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл хааж, “Хүн-төвт” хөгжлийн хөтөлбөрөө 2023-2028 он хүртэл нийтдээ 4 зорилтын хүрээнд 22 арга хэмжээ, 57 үйл ажиллагааг нэрлэлээ.
ТУХАЙЛБАЛ:
Зорилт 1. Тогтвор суурьшилтай ажиллах, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцөөр бүрэн хангагдсан байна. /Нийт 5 арга хэмжээ/
Зорилт 2. Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн дэвшилд суурилсан, бүх төрлийн хэрэглэгчийн онцлогийг тусгасан ус, цаг агаар, орчны бодит болон урьдчилсан мэдээ, мэдээллийн шуурхай, цогц, цахим платформтой болсон байна”. /Нийт 9 арга хэмжээ/
Зорилт 3. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан өргөжүүлэх, технологийн дэвшил, хиймэл оюун ухааныг ашиглах боломж, шийдлийг судлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. /Нийт 4 арга хэмжээ/
Зорилт 4. Ус, цаг уур, орчны улсын сүлжээний орон зай, цаг хугацааны нарийвчлалыг ус, цаг агаарын бичил хэмжээст үзэгдлийг илрүүлэх хэмжээнд хүргэж, техник технологийн шинэчлэл хийж, цогц байдлаар өргөжүүлэн хөгжүүлсэн байна.
“Хүн-төвт” хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд дараах зөвлөмжийг удирдлага болгох нь тодорхой боллоо.
ҮҮНД:
1. Салбарын бодлого, эрхзүйн орчныг боловсронгуй болгож, засаглалыг сайжруулах.
2. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын өргөжүүлэн хөгжүүлэх.
3. Салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах
4. Олон улсын хамтын ажиллагааг сайжруулах болно гэдгийг илэрхийлж, Монголын УС, ЦАГ УУР тогтуун байхыг ерөөлөө.